Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль (1999)
/Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь галын аюулгүй байдлыг хангах, галын аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, галын аюулгүй байдлыг хангах талаархи нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж
2.1.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Гамшгаас хамгаалах тухай хууль, энэ хууль, Ойн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гал түймэр" гэж хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн болон хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгалийн баялаг, нийгэмд хохирол учруулах шаталтыг;
3.1.2."гал түймрийн гамшиг" гэж объектын болон ой, хээрийн гал түймэр өргөжин дэлгэрч олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, байгалийн баялаг, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэх нөхцөл байдлыг;
3.1.3."гал унтраах удирдагч" гэж гал түймэр гарсан анхны дуудлагаар гал унтраах нэгжийг удирдаж ирсэн, гал унтраах ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулах галын байгууллагын алба хаагчийг;
3.1.4."галын аюулгүй байдал" гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төр, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг.
3.1.5."ой, хээрийн түймрийг унтраах" гэж ой, хээрийн түймрийн үед шаталт, тархалтыг зогсооход чиглүүлэн явуулж байгаа үйл ажиллагааг.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЛБА ХААГЧ
[edit]/ЭНЭ БҮЛГИЙН ГАРЧИГТ 2003 ОНЫ 6 ДУГААР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
4 дүгээр зүйл.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага
/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах үүрэг бүхий мэргэжсэн байгууллага мөн.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.2.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага нь нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдана.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.3./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.4.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.4.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
4.4.2.гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтэс, албадыг мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;
4.4.3.гал түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, чиглүүлэх;
4.4.4.гал түймрийн үүсэлт, шалтгаан нөхцөлийг судлах, арилгах;
4.4.5.гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний хангалтын асуудлыг зохион байгуулах;
4.4.6.гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх.
4.5.Аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх нэгжид харьяалах нутаг дэвсгэртээ дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.5.1.гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах;
4.5.2. объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах;
4.5.3.гал түймрийн хэрэг бүртгэлт явуулах;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.5.4.ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх агаарын хяналтыг зохион байгуулах;
4.5.5.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
4.6./Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.7./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.8./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.9./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналт
5.1.Улсын галын аюулгүй байдлыг хангахад хяналт тавих чиг үүргийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.2.Гал түймрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.
5.3.Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий алба хаагчийн хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, албан тушаалтан, иргэд биелүүлэх үүрэгтэй.
5.4./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх талаархи гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй байна:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
6.1.2.гал түймрийн судалгаа, тоо бүртгэлийг хөтөлж гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;
6.1.3.барилга, объектыг ашиглалтад авах зөвлөл, комиссын бүрэлдэхүүнд оролцох, бүрэн эрхийнхээ асуудлаар санал дүгнэлт гаргах;
6.1.4.гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох;
6.1.5.аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект болон иргэдийн орон сууцанд нэвтрэн орох, гал түймрийн аюулгүй байдлын болон галын техникийн үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлага бичих, биелэлтийг хангуулах;
6.1.6.иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймрийг унтраах арга, ажиллагаанд сургах сургалт зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.7.ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүргэлгүй шуурхай унтраах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч
/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг өөрийнх нь хүсэлтээр авч ажиллуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2.Тайван цагт гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад алба хааж буй иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчаар хуульд заасан чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.5.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчийн тангараг, цол, дүрэмт хувцас
/Энэ зүйлийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9 дүгээр зүйл.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагч үүргээ биелүүлэх баталгаа
9.1.Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага төлж, гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд байх, шөнийн ээлжинд ажиллах болон хээрийн сургууль, дадлага хийх үеийн зардлыг төр хариуцна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан үндсэн цалингийн зөрүү;
9.3.2.хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;
9.3.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.
9.4.Энэ хуулийн 9.3.1-д заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухайн үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно.
9.5.Энэ хуулийн 9.3.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.
9.6.Энэ хуулийн 9.З-т заасан тэтгэвэр ба цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага олгоно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийг шилжүүлэн томилсон бол түүнд дараахь зардлыг олгоно:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.1.удирдлагын шийдвэрээр алба хаагчийг шилжүүлэн томилсон, эсхүл томилогдсон газраасаа буцах үед түүний гэр бүлийн гишүүд болон 5 тонн хүртэл ачаа тээшийн хамт оршин суух газар нь хүргэх тээврийн хэрэгслийг байгууллагаас нь гаргах, эсхүл зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгох;
9.7.2.удирдлагын шийдвэрээр алба хаагчийг өөр газар шилжүүлэн томилсноос түүний эхнэр /нөхөр/ нь ажлаас халагдаж хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг гал түймэртэй тэмцэх байгууллагаас олгох.
10 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчид үзүүлэх хөнгөлөлт
10.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын зөвхөн гал түймэр унтраах ажиллагаанд оролцдог алба хаагч дараахь хөнгөлөлт эдэлнэ:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.улсад ажилласан хугацааг нь тогтооход гал унтраах ажилд оролцсон нэг жилийг нэг жил хоёр сараар тооцох;
10.1.2.жил бүр ажлын 20 өдөр амрах;
10.1.3.алба хаасан таван жил тутам ажлын хоёр өдрийн нэмэгдэл амралт авах.
10.2.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн цалин дээр нэмж олгох зэрэг дэв, удаан жил ажилласны нэмэгдлийг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.3.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн төрсөн нутаг явах бол түүнд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11 дүгээр зүйл.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчдыг улсын даатгалд хамруулах
11.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч улсын даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх байгууллагын санхүүжилт
12.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гал түймэртэй тэмцэх нэгж нь улсын төсвөөс санхүүжинэ.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан байгууллага гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагад төлбөртэй үйлчилж болох бөгөөд орлогыг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулна.
13 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчид хүлээлгэх хариуцлага
/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.Хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчид хууль тогтоомжид заасны дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХИ НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
[edit]14 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
14.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг зохион байгуулах, нутаг дэвсгэртээ галын аюулаас урьдчилан сэргийлэх;
14.1.2.объектын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зохиох арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах;
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.1.3.хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод Улсын гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагыг татан оролцуулах;
14.1.4.объектын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа явуулах ажлыг хэрэгжүүлэх.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гал түймэртэй тэмцэх байгууллагын дотоод дүрмээр зохицуулагдсан болон хэрэг бүртгэх, туршилт, шинжилгээ хийх, гал түймэр унтраах ажлаас бусад асуудлаар нутаг дэвсгэрийн гал түймэртэй тэмцэх нэгжийг удирдана.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь тухайн шатны гал түймэртэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаархи иргэдийн эрх, үүрэг
15.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь эрхтэй байна:
15.1.1.гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;
15.1.2.гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээ авах;
15.1.3.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах.
15.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь үүрэгтэй байна:
15.2.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
15.2.2.гал түймэр гарч байгаа тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй мэдэгдэх;
15.2.3.гал түймэр унтраах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг туслалцаа үзүүлэх;
15.2.4.гал түймрийн талаархи зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.
16 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
16.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
16.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг чандлан сахих;
16.1.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах;
16.1.3.галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллах;
16.1.4.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц, бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах;
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.5.ажилтан, ажилчдынхаа гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
16.1.6.гал унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
16.1.7.шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Галын аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:
16.2.1.галын аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зааварчилга, зөвлөгөө авах;
16.2.2.гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал унтраах гэрээт нэгж ажиллуулах.
17 дугаар зүйл.Галын гэрээт алба
17.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь өөрийн эд хөрөнгөө гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор галын гэрээт албыг ажиллуулж болно.
17.2.Галын гэрээт алба нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүжинэ.
17.3.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галын гэрээт алба ажиллуулах журмыг баталж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.4.Галын гэрээт алба нь түүний хариуцсан объектод гарсан галын мэдээг Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгөх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.5.Цэргийн анги байгууллагын дэргэдэх галын гэрээт албаны албан хаагч тухайн төрлийн цэргийн албан хаагчийн тангараг өргөж, цол, дүрэмт хувцас хэрэглэж үүргээ биелүүлэх баталгаа, хөнгөлөлтөөр хангагдана.
17.6.Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад галын гэрээт албаны ажилтан энэ хуулийн 9.3-т заасан болон бусад баталгаагаар хангагдах бөгөөд зардлыг тухайн байгууллага хариуцна.
17.7.Энэ хуулийн 17.6-д заасан бусад галын гэрээт албаны ажилтан гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага алба хаагчийн тангараг өргөж, дүрэмт хувцсыг хэрэглэж болох бөгөөд зардлыг тухайн байгууллага хариуцна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.8.Гэрээт албаны ажилтанд түүний мэргэжил, дадлага туршлагыг харгалзан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх олгож болно.
17.9.Галын гэрээт албыг шаардлагатай тохиолдолд гал унтраах үйл ажиллагаанд дайчилж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
[edit]18 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлага
18.1.Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.
18.2.Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/, ашиглахад гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага албан ёсны зөвшөөрлийг авсан байна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын норматив, стандарт
19.1.Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй.
19.2.Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20 дугаар зүйл.Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, хянахад галын аюулгүй байдлыг хангах
20.1.Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах, хийц бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө.
20.2.Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно.
21 дүгээр зүйл.Бүтээгдэхүүнд тавих галын аюулгүй байдлын шаардлага
21.1.Галын аюултай бүтээгдэхүүн гэж галын аюулын ангилал, зэрэглэлийн дагуу гал асаах эх үүсвэрээс дөллөж авалцан асах буюу уугиж асах бүтээгдэхүүнийг хэлнэ.
21.2.Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.Галын аюултай бүтээгдэхүүний жагсаалт, ангилал, зэрэглэлийг Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22 дугаар зүйл.Гал түймрийн аюулгүй байдлын талаархи мэдээ мэдээлэл
22.1.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэхтэй холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дараалал үл харгалзан төлбөртэйгээр нийтэлж нэвтрүүлнэ.
22.2.Хүчтэй салхи шуурга, усны үер, хуурайшилт, газар хөдлөлт зэрэг байгалийн аюултай үзэгдэл гарч болзошгүй нөхцөл байдлын талаар цаг уурын болон бусад холбогдох байгууллагууд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй, үнэ төлбөргүй мэдээлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
[edit]23 дугаар зүйл.Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт
23.1.Гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгалийн баялагийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймрийг унтраах арга ажиллагааг хэлнэ.
23.2.Гал түймэр унтраах ажлыг зохион байгуулж гүйцэтгэхдээ гал унтраах дүрмийг удирдлага болгоно. Гал унтраах дүрмийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.Гадаад улсын элчин сайдын яам, консулын болон худалдааны төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, түүнчлэн цахилгаан эрчим хүчний объектуудад гарсан гал түймрийг унтраах асуудлыг тэдгээрийн бүрэн эрхт төлөөлөгч, хэргийг түр хамаарагч болон тухайн объектын удирдлагын албан ёсны зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ.
24 дүгээр зүйл.Гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулах
24.1.Гал унтраах удирдагч нь гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, техникийн бүрэн байдлыг хариуцна. Гал түймэр унтраах хүч, техник хэрэгсэл нь зөвхөн гал унтраах удирдагчид захирагдана.
24.2.Гал түймэр унтраах удирдагчийн хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
24.3.Гал түймэр унтраах ажлыг зохион байгуулж байгаа гал унтраах удирдагчийн шийвэрийг эсэргүүцэх, түүнд хөндлөнгөөс саад хийхийг хориглоно.
24.4.Гал түймэр унтраах удирдагч нь гал гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж буй бодис материалын талаар мэдээлэл авах, хойшлуулшгүй тохиолдолд засаг захиргааны харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээвэр холбооны хэрэгсэл, хүн хүчийг дайчлах, ашиглах эрхтэй.
24.5.Гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг шууд дайчилж үнэ төлбөргүй ашиглана.
24.6.Гал түймэр унтраах ажлыг гүйцэтгэхэд хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг хориглох, гал түймэр гарч байгаа газарт шаардлагатай хязгаарлалт тогтоох, иргэдийг нэвтрэн орохыг түр хугацаагаар хязгаарлана.
24.7.Энэ хуулийн 24.4-т заасан дайчилгааны зардлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага хариуцна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.8.Гал унтраах ажиллагааны явцад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлыг төр хариуцна.
25 дугаар зүйл.Хойшлуулшгүй ажиллагаа
25.1.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий алба хаагч дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.1.иргэний нэр, хаягийг тодруулах зорилгоор биеийн байцаалт, бусад бичиг баримтыг үзэж шалгах;
25.1.2.иргэний биед, тээврийн хэрэгсэл болон ачаа тээшид үзлэг хийх;
25.1.3.гал түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтооход ач холбогдол бүхий эд зүйлийг түр хугацаагаар хураан авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг битүүмжлэх;
25.1.4.шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
/Дээрх 25.1.3, 25.1.4 дэх заалтыг 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.5.согтууруулах ундаа, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулах;
25.1.6.гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадах баттай үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах;
25.1.7.гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, энэ тухай нэн даруй орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх.
25.2.Энэ хуулийн 25.1.2, 25.1.3, 25.1.4-т заасан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, түүнд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий алба хаагч болон холбогдох этгээд гарын үсэг зурна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.3.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гэмт хэргийн шинж илэрвэл холбогдох баримт сэлтийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
26 дугаар зүйл.Гал түймрийн гамшиг
26.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага гал түймэр гарсан тухай анхны дуудлагаар хүрэлцэн очиж гал унтраах дүрмийн дагуу ажиллана.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
26.3.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн З-т заасан журмын дагуу ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага бусад мэргэжлийн албадын хамт оролцоно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
[edit]27 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт
/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрх бүхий бусад байгууллага, Засаг дарга нар тус тусын эрх хэмжээний хүрээнд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавина.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.3.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт алба хаагчийн үйл ажиллагаанд, гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын дарга, захирагч нь тухайн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажилд дотоодын хяналт тавьж, хууль тогтоомж зөрчих явдлыг урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
28.1.Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |