Jump to content

Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан

From Wikisource
Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан (1935)
by Дашдоржийн Нацагдорж
301502Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан1935Дашдоржийн Нацагдорж

Жаргалан жаргалан жаргалан
Энэхүү ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалангийн үүд

Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавьяа

Жаргалыг хүсвэл
Эрүүлийгхүс
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс

1935 он


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are copyrighted for:

  • 50 years after the death of the creator (§§ 13, 2),
  • 75 years after publication for anonymous and pseudonymous works (§§ 13, 4),

and then enter the public domain.